10 сарын 17

10 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 290 дахь (өндөр жил бол 291 дэх) өдөр юм. Мөн он дуустал 75 өдөр үлдэж байна.

  • 1346 - Нэвиллс Кроссын тулалдаан: Шотландын ван II Давид Дарэмын ойролцоо англичуудад олзлогдож, Лондоны цамхагт 11 жил хоригджээ.
  • 1604 - Кеплерийн супернова: Германы сансар судлаач Иоханнэс Кеплер Тэнгэрийн заадас дахь Могой тоглуулагчийн орд дотор супернова ажиглав.
  • 1738 - Оросын эрдэмтэн Михаил Ломоносов Марбург хотоос Петербург руу “Хатуу биет шингэн хэлбэрт орох нь” хэмээх өгүүллээ илгээжээ.
  • 1740 - Витус Берингийн Аугаа Умрын экспедицийнхэн Петропавловск-Камчатский хотын шавыг тавьжээ.
  • 1831 - Физикч Майкл Фарадей цахилгаан соронзон индукцийг нээжээ.
  • 1855 - Английн оршин суугч Хэнри Бессемер ган хайлш бэлтгэх арга зүйг боловсруулан зохиогчийн эрх авчээ.
  • 1869 - "Нью-Йорк Хералд" сонины захиалгаар Хэнри Мортон Стэнли хэмээх сэтгүүлч Африкт очоод ор сураггүй болсон Дэвид Ливингстоны судалгааны багийнхныг хайж ажлаа эхэлжээ.
  • 1888 - Харьков хотын орчимд галт тэрэгний осол болжээ.
  • 1902 - АНУ-ын Детройт хотод "Кадиллак" загварын анхны автомашин үйлдвэрээс гарчээ.
  • 1918 - Унгар улс тусгаар тогтнолоо зарлаж, Австри-Унгарын холбоо задрав.
  • 1918 - Москва хотод дэлхийн анхны тоглоомын музей байгуулагджээ.
  • 1933 - Альберт Эйнштейн АНУ-ын Нью-Йорк хотод цагаач гэсэн статустайгаар иржээ.
  • 1938 - ЗСБНХУ-д "Чин зоригийн төлөө" одонг бий болгов.
  • 1939 - Турк улс ЗСБНХУ-тай харилцан үл довтлолцох хэлэлцээрээ цуцлав.
  • 1956 - Англид анх удаа цөмийн цахилгаан станц нээгдсэн.
  • 1959 - Өмнөд Африкийн “Де Бирс” компани хиймэл алмааз гарган авснаа зарлав.
  • 1961 - Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд А.Матиссын "Завь" зураг тавигдав. 2 сарын дараа уг зургийг буруу харуулө өлгөсөн нь мэдэгдсэн байна.
  • 1962 - Битлз хамтлагийнхан анх удаа телевизээр дуулжээ.
  • 1967 - Англи улсад үр хөндөлтийн тухай хууль батлагдсан байна.
  • 1968 - Чехословакийн нутгаас ЗХУ-ын цэргийг гаргах ажил эхэлсэн байна.
  • 1979 - Зорчигч тээврийн "Сессна" загварын онгоц анхны нислэгээ хийжээ.
  • 1991 - ЗХУ интернэтийн сүлжээнд холбогджээ.
  • 1996 - Аслан Масхадов Чеченийн эвслийн засгийн газрын ерөнхий сайд болжээ.
  • 2009 - Францын баруун өмнөд хэсэгт жуулчны хоёр онгоц мөргөлдөж, 4 хүн нас баржээ.
  • 2012 - Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод Нарны замыг Их тойруугийн Энгельсийн гудамжтай төмөр зам дээгүүр холбох "Нарны гүүр" ашиглалтад орлоо.
  • 1727 - Британийн улс төрч Жон Уилкс
  • 1729 - Францын хөгжмийн зохиолч Пьер Монсиньи
  • 1759 - Швейцарийн эрдэмтэн, механикч II Якоб Бернулли
  • 1760 - Францын гүн ухаантан Клод Сен-Симон
  • 1865 - Польшийн цэргийн зүтгэлтэн Люциан Желиговский
  • 1873 - Оросын физикч Яков Усачёв. Тэрээр металлийг зүсэх тухай шинжлэх ухааныг үндэслэсэн байна.
  • 1903 - Америкийн зохиолч Натаниэл Уэст (жинхэнэ нэр нь Натан Валленстайн Вайнстайн)
  • 1920 - Америкийн кино жүжигчин Монтгомери Клифт
  • 1922 - Мали улсын ерөнхий сайд Йоро Диаките
  • 1949 - Барбадосын ерөнхий сайд Оуэн Артур
  • 1956 - Америкийн анхны хар арсьт эмэгтэй сансрын нисэгч Мэй Жэмисон
  • 1959 - Сальвадорын улстөрч Франсиско Флорес
  • 1972 - Америкийн рэп дуучин Эминэм ( жинхэнэ нэр нь Маршалл Брюс Мэтерс III)
  • 1972 - Туркийн дуучин Таркан

Other Languages

Copyright