2015 он

Вена хотын галт тэрэгний буудал дээр цааш явах галт тэргээ хүлээн байгаа цагаач болон дүрвэгсэд
Тэсрэх бөмбөгний улмаас унасан Когалым авиа компаний зорчигч тээврийн онгоц

2015 он (MMXV) буюу Хоёр мянга арван таван он, Хоёр мянга арвантавдугаар он нь пүрэв гарагт эхэлсэн ердийн жил юм. Григорийн тоолол буюу Нийтийн тоолол ёсоор Манай эрин-ий 2015 дахь он бөгөөд 3 дахь мянган болон XXI зууны 15 дахь, 2010-д оны 6 дахь он болно.

Дэлхийд болон улс төрд болсон үйл явдал

  • 1 сарын 1: Литва европын холбоонд 19 дэхь гишүүн улс болон оров.
  • Европын холбоо руу цагаачлах цагаачид болон дүрвэгсдийн урсгал тасрахаа байв.
  • 10 сарын 3: Афганистаны Кундуз хотын нэгэн эмнэлгийг америкийн зэвсэгт хүчин бөмбөгдсөний улмаас хамгийн багадаа 30 хүний амь нас үрэгдсэнээр олон улсад хүчтэй шүүмжлэлд өртлөө.
  • 11 сарын 7: 1949 оноос хойш анх удаа хятадын болон тайваний ерөнхийлөгчид Сингапурт уулзлаа.
  • 11 сарын 24: Оросын Холбооны Улсын нисэх хүчний Сухой Су-24 маркийн бөмбөгдөгч онгоцыг туркийн хилийг зөрчсөн гэж үзэн туркууд буудан унагасанаас шалтгаалан орос туркийн хоорондын харилцаанд томоохон хагарал гарлаа.
  • 12 сарын 2: НАТО Монтенегро Улсыг 29 дахь зэвсэгт хүчний холбоотон улс болон гишүүнээр элсэх урилга өгчээ.

Террористуудын үйлдсэн алан хядлага

  • 1 сарын 7: Францын Парис хотод байрлалтай Чарли Эбдо хошин сонин, сэтгүүлийн редакц руу алан хядагчид нэвтрэн орж 12 хүний амь насыг бүрэлгэв.
  • 10 сарын 31: ОXУ-ын Когалым авиа компаний зорчигч тээврийн онгоцонд тэсрэх бодис хийсний улмаас Синайн аралд унаж нийт 224 хүн амь үрэгдэв.
  • 11 сарын 13 - Парис хотын хэд хэдэн газарт алан хядагчид террор үйл ажиллагаа хийсний улмаас нийт 130 хүн амь үрэгдэн 352 хүн хүнд болон хөнгөн шархдав.

Спорт

  • 1 сарын 9.-31.: Хөлбөмбөгийн Азийн Аварга Шалгаруулаx Тэмцээн 16 дахь удаагаа Австрали болов.
  • 10 сарын 25 — Английн Формула 1-ийн нисгэгч Льюис Хамилтон гурав дахь удаагаа дэлхийн аваргын болзлыг урьдчилан хангалаа.
  • 11 сарын 29: Украйны хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко арав гаран жил ялагдал хүлээлгүй явсаны дараа Тайсон Фьюрид ялагдал хүлээн дөрвөн аваргын бүсээ алдлаа.

Нийгэм болон соёл

  • 2 сарын 19: Монголын цагаан сар
  • 2 сарын 5.-15.: 2014 оны Берлиний Олон Улсын кино наадам 65 удаагаа зохион явагдсан.

Шашин шүтлэг

Эдийн засаг

Volkswagen CC TDi 2012 (7708619110).jpg
  • 1 сарын 15: Швейцарийн үндэсний банк гэнэтхэн евроны хамгийн бага ханшийг зогсоолоо. Евро нь швейцарийн Франктай харьцуулахад богино хугацаанд маш өндөр ханшийн уналтанд орлоо.
  • 1 сарын 16.-25.: Олон улсын ногоон долоо хоног Берлин
  • 9 сарын 20: Фолксваген хувьцаат компани нь америкт үйлдвэрлэсэн дизель моторт автомашины шатсан хийн хэмжээг санаатайгаар бууруулах програм хэрэглэсэнээ хүлээсэн байна. Үүнээс шалтгаалан ТУЗ-ын ерөнхий захирал Мартин Винтеркорн 2015 оны 9 сарын 23-нд ажлаа хүлээлгэн өглөө. Түүний ажлыг Порше ХК-ний ТУЗ дарга байсан Маттхиас Мюллер 9 сарын 25-нд авлаа.

Шинжлэх ухаан болон техник

Одон орон

Гамшиг

  • 3 сарын 24: Германы Германвингс иргэний агаарын тээврийн Айрбус 320 онгоцны хоёрдугаар нисгэгчийн санаатайгаар унагасан «Германвингс нислэг 9525» дугаарт нислэгийн ослын улмаас бүх 150 зорчигч амь үрэгджээ.

Нобелийн шагнал

Other Languages